Нэгдүгээр сарын 05-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-01-05 09:04:51

09.00 цагт Онцгой байдлын ерөнхий газраас НҮБХХ-тэй хамтран "Гамшгийн эрсдэлийг бууруулах нь" үндэсний семинарыг Корпорэйт Конвеншн центрийн "Улаанбаатар" танхимд зохион байгуулна.

10.00 цагт Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл эхлэж байгаатай холбогдуулан цэргийн тоо бүртгэлийг зохион байгуулах ажлын хэсгийн хурал НЗДТГ-ын А танхимд болно.

11.00 цагт Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмайн хороо, ДЗМОУБ-тай хамтран тус дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Энх тулга” хүнсний дэлгүүрийн гадна талбайд Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулна.

12.00 цагт ЕБС-ийн волейбол, сагсан бөмбөгийн "Сурагчдын лиг" нийслэлийн шигшээ тэмцээний албан ёсны сугалааг Хангарди ордонд зохион байгуулна.

14.00 цагт Тахарын ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах газар, Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр, эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвтэй хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурах ёслол Хөдөлмөр, эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд болно.

Төрийн ордонд

09.00 цагт “А” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “В” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “А” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Б” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

Холбоотой мэдээ