Бахрейн, Судан Ирантай дипломат харилцаагаа таслав

Дэлхийд | Улс төр
aminaa@montsame.mn
2016-01-05 08:40:27

ЛОНДОН. /ВВС/. Лалын шиитийн санваартныг цаазаар авсан шуугиан дэгдээд буй үед Тегеран дахь Саудын Арабын Элчин сайдын яамны байр луу халдсаны дараа Саудын Арабын холбоотнууд эсэргүүцлээ илэрхийлж, Иранд дипломат арга хэмжээ авсан байна.

Бахрейн, Судан Ирантай дипломат харилцаагаа тасалсан бол Арабын Нэгдсэн Эмирт Улс Иран дахь дипломатчидынхаа бүрэлдэхүүнийг цөөрүүлжээ.

Ням гарагт Саудын Араб Ирантай харилцаагаа тасалж, иран дипломатчидад тус улсаас гарах 2 хоногийн хугацааг өгсөн юм.

Саудын Араб, Ираны худалдаа, агаарын тээврийн холбоог зогсооно гэдгээ тус улсын Гадаад хэргийн сайд Адель аль-Жүбеир мэдэгдсэн байна.

Харин Мекка, Медина дахь ариун газраар иран мөргөлчдийг аялахыг зөвшөөрнө гэдгээ “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа аль-Жүбеир хэлжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ