Шинэ оны үзвэрээ “Лучиа ди Ламмермур” дууриар нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-01-04 16:44:43

УДБЭТ-ын уран бүтээлчид 2016 оны анхны үзвэрээ Г.Доницеттигийн “Лучиа ди Ламмермур” дууриар энэ сарын 9-нд нээнэ.

Энэхүү дуурьт хайрын гурвалжин тойрсон адал явдал, эрх мэдэл, хөрөнгө мөнгөний золиос болсон халуун амь, хайр сэтгэл, хар буруу санааны тухай өгүүлдэг. Энэ бүтээл өнгөрсөн онд анх удаа Монголын тайзнаа амилсан юм.

Түүнчлэн энэ сарын 10-нд тус театрын тайзнаа П.И.Чайковскийн "Хунт нуур" балетыг тоглох юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ