Бэлгийн боолчлолд өртсөн эмэгтэйчүүдийн асуудлаар гэрээ байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-30 09:03:10

СӨҮЛ. /Yonhap/. Дэлхийн хоёрдугаар дайны үед солонгос эмэгтэйчүүд япон цэргүүдийн бэлгийн боол болж байсан асуудлаарх гэрээг хоёр улс үндсэн зарчимд нийцүүлэн байгуулсан гэж Хөх ордноос мэдэгдэв.

Бэлгийн боол болж байсан солонгос эмэгтэйчүүдийн асуудлаар, дайны үеийн гэмт хэрэгтээ Япон хариуцлага хүлээж, хохирогчдод нөхөн төлбөр олгох тухай гэрээг байгуулсан тухайгаа Өмнөд Солонгос, Япон мэдэгдсэн юм.

“Хохирогчдын нэр төрийг сэргээж, шархыг эдгээнэ гэсэн шийдэмгий зарчимд тулгуурлан гэрээг байгуулсан” гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Чон Ен Гук хэлсэн  байна.

Японы Засгийн хуулийн хариуцлага хүлээхээс зайлсхийсэн тул гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэд хэдэн иргэний нийгмийн бүлэг болон сөрөг хүчний нам илэрхийлжээ.

Тавьсан шаардлагыг нь бүрэн хангаагүй хэмээн үзэж, уг гэрээг хоёр орны хоорондын улс төрийн хуйвалдаан гэж зарим хохирогч буруутгасан байна.

Гэрээний дагуу, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ солонгос хохирогчдоос уучлалт гуйсан бөгөөд тэдэнд нөхөн төлбөр олгох санг Өмнөд Солонгосын Засгийн газрын үүсгэж, Япон улс 8.3 сая долларыг уг санд байршуулах юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ