Зорилтот бүлгийн иргэд замын цас цэвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-29 21:26:23

Дархан-Уул аймагт хэрэгжиж байгаа гэр оронгүй тэнэмэл иргэдэд зориулсан хөтөлбөр өмнө нь гурван удаа амжилттай хэрэгжсэн бол одоо “ГОТИ-4” хөтөлбөр үргэлжилж байна.

Уг хөтөлбөрт хамрагдаж байгаа иргэдийг нийгэмд тустай хөдөлмөр эрхлүүлэх зорилгоор шинэ жилийн баярын өмнөх өдрүүдэд Дархан хотын нийтийн эзэмшлийн зам талбай цэвэрлэх ажлыг зохион байгуулав. Дээрх ажлын хүрээнд “Сэтгэлийн ариун дэм” ТББ-аас халуун хоол хөтөлбөрт хамрагдаж буй иргэдийг аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн баг хариуцсан мэргэжилтэн В.Чинзориг, О.Хонгорзул, Л.Батчимэг, Б.Мөнхцэцэг, М.Ганцэцэг нар шинэ Дарханы “Альфа таун” хотхоноос “Эрдэнэс плаза” хүртэлх замын цасыг цэвэрлүүлсэн бол “Сэтгэлийн дэм-Мөнх” ТББ-аас халуун хоолонд хамрагдаж буй иргэдийг баг хариуцсан мэргэжилтэн Б.Сувд-эрдэнэ, Б.Гиймаа нар хариуцаж хуучин Дарханы НХҮХ-ийн урд замын цас, мөсийг цэвэрлүүлэв. Цас цэвэрлэхэд дээрх хоёр ТББ нь иргэдэд халуун хоолоор үйлчиллээ. Тус аймгийн нийт газар нутаг цасан бүрхүүлд автсаны дотор Дархан хот удаа дараа үргэлжлэн орсон цасны улмаас хотын зам талбайд хальтиргаа гулгаа үүсч тээврийн хэрэгсэл болон явган зорчигч хальтирч унах нөхцөл байдал үүсээд байна.

                                              Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ