Бүрэнхан уулын хишиг барилдаанд аймгийн арслан Ч.Хөхчирэнгэр түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-25 13:22:21

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүхийн санаачилгаар анх удаа 4 уулын хишиг барилдааныг амжилттай зохион байгууллаа.

Барилдааны сүүлийн барилдаан болох Бүрэнхан уулын хишиг барилдаанд улс, аймаг, сум, цэргийн цолтой хүчит 128 бөх уран мэхээ уралдуулан, эд хаваа гайхуулан барилдаж Аймгийн арслан Ч.Хөхчирэнгэр түрүүлж, Аймгийн хурц арслан Б.Ганхуяг үзүүрлэжээ. “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн Лхагвын Мөнхбаатарын дэмжлэгээр Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймгийн Үндэсний бөхийн холбоо болон Хөвсгөл хөгжил сан хамтран “Манлай малчиддаа хүндэтгэл үзүүлэх, Бүрэнхан уулын хишиг барилдаан”-ыг хамтран зохион байгуулжээ.

Энэ удаагийн барилдаанд улс аймгийн цолтой олон бөхчүүд барилдсан чансаа өндөр, энэ жилийн хамгийн олон үзэгч бөхийн өргөөнд цуглажээ. 

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ