Баяндэлгэрийн улаан ямаа үүлдэр болсныг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-12-24 13:23:48

1985 онд үржлийн омог болж байсан Баяндэлгэрийн улаан ямааг 2015 оны 12-р сарын 15-ны ХХААЯ-ны сайдын зөвлөлийн хурлаар үүлдэр болсныг баталжээ.

Нэг сая ямааны 90 хувийг улаан ямаа эзэлдэг. Баяндэлгэр сумын Дэлгэр багт голлон байршдаг үзмэн хүрэн өнгөтэй ямаанаас өндөр үнэтэй ноолуур гардаг байна. Үүлдэр болсноор монгол ямаа тэр дундаа Сүхбаатар аймгийн Баяндэлгэрийн улаан ямааны гол түүхий эд ноолуур дэлхийн зах зээлд албан ёсоор гарч ирж буй юм. Баяндэлгэрийн улаан ямаа хэмээх нэршлийг Сүхбаатарчууд андахгүй ч ийн үүлдэр болсныг батлаагүй байсан юм. Дээр үед Ванчин хэмээх баян хүн олон улаан ямаатай байсныг нутгийн малчдад тараан маллуулсанаар Баяндэлгэрийн улаан ямаа өсөн үржих эх суурь тавигдсан түүхтэй юм байна.

А.Нарантунгалаг

Холбоотой мэдээ