Оросын “Су-27”, “Су-30” нисэх онгоцны худалдаа сайн байв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
aminaa@montsame.mn
2015-12-24 12:50:01

МОСКВА. /Sputnik/. Дэлхийд хамгийн их худалдагдсан байлдааны нисэх онгоцуудын дунд Оросын "Сухой Су-27” болон “Су-30” нисэх онгоцууд багтсаныг Их Британид байрладаг “Олон улсын нислэг” нэр хүндтэй судалгааны төвийн тайланд мэдээлжээ.

Оросын “Су-27/30” ангиллын байлдааны 943 нисэх онгоц байгаа бөгөөд эдгээр нь дэлхийн нийт байлдааны нисэх онгоцуудын 6 хувийг эзэлж байгааг тайланд мэдээлсэн байна.

Дэлхийд хамгийн алдартай байлдааны нисэх онгоцуудын 3-т “Су-27/30” ангиллын нисэх онгоц оржээ.

АНУ-д үйлдвэрлэдэг "F-16” байлдааны нисэх онгоц 1-т жагссан бөгөөд дэлхий даяарх хэрэглээний 16 хувийг эзэлж буй, энэ ангиллын байлдааны нисэх онгоц нийт 2264 байна. Мөн АНУ-д үйлдвэрлэдэг "F-18” нисэх онгоц 2-т жагсав.

Олон улсын ажиллагаанд ашиглаж буй цэргийн нисэх онгоцуудын 7 хувийг эзэлж буй “F-18” байлдааны нисэх онгоц нийт 1047 байна.

Мөн АНУ-д үйлдвэрлэдэг "F-15” байлдааны нисэх онгоц 858 ширхэг буй бөгөөд дэлхийн хэрэглээний 6 хувийг эзэлж, 4-т жагссан юм.

Х.Аминаа

Холбоотой мэдээ