Терроризмтой хамтран тэмцэхийг Хятад уриалав

ДЭЛХИЙД
aminaa@montsame.mn
2015-12-23 12:38:43

БЭЭЖИН. /Xinhua/. Өнгөрсөн сард Оросын нисэх онгоцыг унагасан шиг хэргээс зайлсхийхийн тулд терроризмтой олон улс нягт хамтран тэмцэхийг Хятад уриалав.

Туркийн агаарын орон зайд нэвтэрлээ гэж Сирийн хил дагуу нисэж явсан Оросын “Су-24” бөмбөгдөгч онгоцыг 11 дүгээр сарын 24-нд Турк унагасан, харин тус улсын агаарын хилийг зөрчөөгүй гэж Орос мэдэгддэг.

Оросын урилгын дагуу нисэх онгоцны хар хайрцгийг нээхэд гадаадын мэргэжилтнүүдийн хамт Хятадын мэргэжилтнүүд оролцсоныг тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хун Лэй нотлов.

Сирийн Засгийн газрын урилгаар Сирид буй террористуудын байрлалд цохилт өгөх ажиллагааны үеэр нь бөмбөгдөгч онгоцыг унагасан гэдгийг Хятад тэмдэглэсэн гэж Хун хэлсэн юм.

“Оросын онгоцыг унагасан нь терроризмтой тэмцэж буй дэлхий нийтийн хүчин чармайлтад учирсан гарз” гэж тогтмол болдог хэвлэлийн бага хурлын үеэр Хун хэлсэн байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ