“Лалын улс” эзэлсэн нефтийн дэд бүтцийнхээ 90 хувийг алдсан

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-22 13:03:36

ЭЛЬ-КУВЕЙТ. /TASS/. “Лалын улс” бүлэглэл Ирак, Сирид эзлэн авсан нефтийн дэд бүтцийнхээ 90 орчим хувийг, мөн хяналтаа тогтоосон газар нутгийнхаа 40 хувийг алджээ. Энэ тухай АНУ тэргүүтэй олон улсын эвслийн командлалын төлөөлөгч, хурандаа Стив Уоррен мэдээлсэн байна.

“Сири, Иракт “Лалын улс”-ын хяналтад байсан нефтийн дэд бүтцийн 90 орчим хувийг устгасан” гэж тэрбээр хэлснийг телевизийн "Ас-Сумария" суваг уламжилжээ. “Иракийн хуурай замын цэргүүдэд дэмжлэг үзүүлж, агаараас эрчимтэй цохилт өгсний дүнд ”Лалын улс” хяналтаа тогтоосон газар нутгийнхаа 40 хувийг алдсан” гэж Уоррен онцлон дурдсан байна.

Террорист “Лалын улс” бүлэглэлийн санхүүжилтийг, мөн тус бүлэглэлд үзүүлж буй аливаа дэмжлэгийг таслан зогсоохыг улс орнуудад үүрэг болгосон тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл энэ сарын 17-нд баталсан билээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ