Афганистанд терроризмтой хийж буй тэмцлээ АНУ үргэлжлүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-22 12:44:58

ВАШИНГТОН. /TASS/. Афганистанд терроризмын аюултай тэмцэхэд тус улсын эрх баригчдад үзүүлж буй дэмжлэгээ АНУ үргэлжлүүлнэ гэж  Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жош Эрнест мэдэгджээ. Тэрбээр Баграмын агаарын баазад Америкийн цэргүүд хэт давруу үзэлтнүүдийн гарт амиа алдсантай холбогдуулан ийм мэдэгдэл хийсэн байна.

“Афганистаны ард түмэн болоод Засгийн газрыг бид урьдын адил дэмжих бодолтой байна. Афганистанд энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилгоор бид тэдэнтэй хамтран ажиллана. Ингэхдээ бид энэ бүс нутагт терроризмын аюултай тэмцэх ажиллагаанаасаа татгалзахгүй” гэж түүний мэдэгдэлд дурдсан байна. Цагаан ордон мөн амиа алдсан цэргүүдийн ар гэр, ойр дотныхонд эмгэнэл илэрхийлжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ