Хальтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор 2 тн давс цацжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-17 14:07:16

Хөвсгөл аймгийн нийт нутгаар 0-30 см-ын цасан бүрхүүл тогоод байгаа бөгөөд Мөрөн сумын төвд цас орсны улмаас хальтиргаа гулгаа үүсч байгаа тул Хот тохижилт үйлчилгээний төвөөс зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор авто замын уулзвар хэсгүүдэд цас хайлуулах зориулалтын бодис 200 кг, давс 2 тн-ыг цацжээ.

Мөрөн сумын Засаг даргын 2013 оны захирамжаар  аж ахуйн нэгж байгууллагуудад ойр орчмын 50 метр газрыг цэвэрлэх ёстой боловч Халамж үйлчилгээний төв, Мөрөн сумын Засаг даргын тамгын газраас бусад байгууллага цэвэрлэгээнд оролцохгүй нийгмийн хариуцлагаа ухамсарлахгүй байгаа тул удуу дараа цасаа цэвэрлэхгүй бол дараагийн арга хэмжээг авах гэнэ.

Б.Гантуяа

 

 

Холбоотой мэдээ