Газар хөдлөлийн хохирлыг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн Баянговь сумаас 28км зайд энэ сарын 11-ний өдөр 4.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон талаар бид мэдээлсэн. Газар хөдлөлт болсон нутагт Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар ажиллаад иржээ.
Газар хөдлөлтийн улмаас Баянлиг сумын сургуулийн номын сангийн өрөөний таазны галын усны шугам мултарч унаснаас 1 давхарт ус алдаж, хана таазны гипсэн хавтан норж ховхорсон байна. Мөн сургуулийн 9, цэцэрлэгийн 1 цонх хагарсан ч, нийт барилгын үндсэн хийцэд хэв гажилт, эвдрэл илрээгүй бөгөөд бусад байгууллагууд ашиглалтын үйл ажиллагаа хэвийн байгаа аж.
Ажлын хэсэг хохирлыг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна.
Б.Мөнхзул