Ирак дахь цэргийнхээ заримыг Турк шилжүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-15 09:29:36

АНКАРА. /Xinhua/. Анкара, Багдад хоорондын хурцадмал байдлыг намжаахын тулд Иракийн Мосул хотын ойролцоох хуаранд байрлаж буй цэргүүдийнхээ заримыг Туркийн хил рүү татсан байна.

Иракийн Мосул хотын ойролцоох Башика хуаранд Турк улс цэргийн сургагчдаа илгээсэн бөгөөд энэ тухайгаа урьдчилан мэдэгдээгүйг Ирак эсэргүүцсэнээр хөрш орны хооронд маргаан үүссэний дараа Турк уг алхмыг хийлээ.

Цэргээ даруй эргүүлэн татахыг Ирак шаардан, асуудлыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд мэдүүлнэг гэж Анкараг сүрдүүлсэн юм.

“Лалын улс”-тай тэмцэж буй Курдистаны хүчнийг бэлтгэх сургагч цэргээ Иракт үлдээнэ гэж Турк мэдэгджээ.

“Лалын улс” бүлэглэлийн өсөн нэмэгдэж буй аюулаас Туркийн цэргийн сургагчдыг хамгаалахын тулд хуаранг өргөжүүлэх шаардлагатай байна гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Туркменистанаас буцан ирээд хэлсэн байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ