Унадаг дугуйн талархлын парад энэ сарын 12-нд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-09-09 17:44:45

Монголын Залуучуудын холбооны санаачилгаар хэрэгжиж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 12, 17-ны өдөр талархлын парад зохион байгуулах гэж байна.

Уг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш Бэлх, Дүнжингарав, 19-р хорооллын арын авто зам, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг 9 байршилд 60 орчим километр дугуйн замтай болсон бөгөөд энэ оны эцэс гэхэд 80 орчим километр болж нэмэгдэх гэнэ. Цаашид Хандгайт, Хуурай мухар, Шадивлан зуслан болон Гачуурт, Морингийн давааны чиглэлд 34.6 километр, Багануур дүүрэг, Увс, Архангай аймагт тус тус дугуйн зам барихаар аж.

“Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөр тодорхой түвшинд хүрсэн учраас унадаг дугуйчид ийнхүү талархлын парад зохион байгуулахаар болов. Уг парад энэ сарын 12-нд 11 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс эхлэх юм.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд