Хувь хүний орлогын албан татварын буцаалтад 1067.1 сая төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-11 11:00:29

Дорноговь аймаг 2016 онд хувь хүний орлогын албан татварын буцаалтад 1067.1 сая төгрөг зарцуулахаар баталжээ.

2015 онд хувь хүний орлогын албан татварын буцаан олголтод нэг тэрбум 94.0 сая төгрөг зарцуулсан байна. Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтыг 2078 хүн авчээ. Энэ оны эхэнд татварын буцаан олголтод зориулж орон нутгийн төсвөөс 750 сая төгрөг төсөвлөснийг иргэдэд хуваарилж дууссан бөгөөд 2015 оны 12 дугаар сард хуралдсан аймгийн ИТХ-ын төсвийн тодотголоор  344.0 сая төгрөг нэмж баталсан аж.

Х.Эрдэнэбулган

 

Холбоотой мэдээ