Барут Марк хотод Мөрөн хотын нэрэмжит хороолол барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-09-13 14:00:08
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Мөрөн хот, ХБНГУ-ын хамтын ажиллагааны хүрээнд Brandenburg мужийн Барут Марк хотод Мөрөн хотын нэрэмжит гудамж нээгдлээ. Нэрэмжит гудамжны нээлтэд Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Баттогтох, Мөрөн хотын захирагч Ц.Гансүх, ИТХ-ын дарга Б.Нямдаваа нар оролцсон бөгөөд Мөрөн хотоос Герман улсад ажиллаж амьдарч байгаа иргэд хүрэлцэн ирж дурсгалын мод тарьсан байна.

Мөн тус гудамжинд 50 орчим залуу хосуудад зориулсан Мөрөн хотын нэрэмжит шинэ хороолол барих гэнэ. 

Мөн ирэх онд Мөрөн хотод Барут Марк хотын нэрэмжит гудамж байгуулж, хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Герман улсын технологи, ёс заншлыг сурталчилсан Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв ашиглалтад орох ажээ. Долоон жилийн өмнөөс хоёр хот хамтын ажиллагаатай явж ирсэн бөгөөд Мөрөн хотод түргэн тусламжийн автомашин, гал унтраах автомашин, ус цэвэршүүлэгч өгөх зэргээр хөрөнгө оруулалт хийсэн байна.
 
Б.Гантуяа
Холбоотой мэдээ