ТОЙМ: Сангийн сайд суудалдаа үлдсэн ч Төсвийн тодотголд хориг тавив
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улс төрийн эргэн тойронд өнгөрөгч долоо хоногт “хориг” болон “төсөв” -ийн эргэн тойронд өрнөв. Тодруулбал Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоонд Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийг УИХ хүлээж авахгүйгээр шийдвэрлэн эцэслэснээр 2018 оны Төсвийн хэлэлцүүлэг гараанаас гарсан юм. Гэтэл баасан гарагт Ерөнхийлөгч 2017 оны Төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавьж буйгаа мэдэгдэж “гэнэтийн бэлэг” барив. Ингэснээр хоригийн талаар шийдвэр УИХ-аас гарах хүртэл Тодотголд тусгасан санхүүжилт, хөрөнгө оруулалт хэрэгжихгүй болж байна. Харин өнгөрсөн долоо хоногт өрнөсөн сайн мэдээ нь, эгнээндээ 28 гишүүн орныг нэгтгэсэн Европын холбоо манай улстай байгуулсан “Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр” хэрэгжиж эхлэн, Төлөөлөгчийн газраа Улаанбаатарт нээх болсон тухай байв. Ингээд улс орон, тэр дундаа улс төрийн хүрээнд өрнөсөн гол үйл явдлыг тоймлон хүргэж байна.
2782 өдөр