“Азийн улсуудад сайн засаглалыг бэхжүүлэх нь” Олон Улсын чуулган эхэллээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Азийн улсуудад сайн засаглалыг бэхжүүлэх нь” Олон Улсын чуулган өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Чуулганд Нутгийн удирдлагын санаачилга ба сүлжээ Олон улсын гишүүн улс орнуудын төлөөлөгчид болон яамдын төрийн захиргаа удирдлагын газрын дарга нар, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар, зарим ТББ-ын ажилтан оролцож байна. Чуулганыг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Азийн нутгийн удирдлагын санаачилга ба сүлжээ (ЛОГИН) байгууллага хамтран зохион байгуулж байна. Улс орнууд өөрийн оронд хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн сайн засаглалын туршлагаа харилцан хуваалцах боломж олгоход энэхүү чуулганы зорилго, ач холбогдол оршиж байгаа юм.
2487 өдөр