УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй парламентын төлөөлөгчид Япон Улсад ажлын айлчлал хийв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчид 2018 оны 6 дугаар сарын 3-наас 6-ны өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Б.Ундармаа, Д.Ганболд нар багтаж, Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима, дэд дарга Х.Акамацү, Японы парламентын Төлөөлөгчдийн гишүүн, Япон-Монголын парламентын бүлгийн дарга М.Хаяаши, Зөвлөхүүдийн танхимын дэд дарга А.Гунжи, Зөвлөхүүдийн танхимын гишүүн М.Ямазаки, Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд С.Окамото нартай ажил хэргийн уулзалтууд хийлээ.
2146 өдөр