“Эрдэнэс таван толгой”, “ФЕСКО” компанийн хамтарсан төслийн ажил эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2019-09-05 14:27:09
@ShoovdorBatbold

Владивосток /МОНЦАМЭ/. ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ОХУ-ын тээвэр, ложистикийн тэргүүлэгч “ФЕСКО” /FESCO/ компанийн эдийн засгийн чуулганы хүрээнд гаргасан үзэсгэлэнгийн танхимд зочилж, “Эрдэнэс таван толгой” компанитай хамтран “Зарубино” боомтоор нүүрс тээвэрлэн худалдах терминал байгуулах төслийн талаарх мэдээллийг сонслоо.

Энэ үеэр тус компанийн удирдлагууд “Эрдэнэс таван толгой” компанитай хамтран боловсруулсан Техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийн анхны хувилбарыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барив.

ТЭЗҮ-дээ тусгаснаар тус компани нь “Эрдэнэс таван толгой” компанитай хамтран эхний шатанд 2022 он гэхэд жилд дунджаар 6 сая тонн нүүрсийг тус боомтоор нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Цаашлаад төслийн хоёрдугаар шатанд 2024 он гэхэд жилд 10 сая тонн нүүрсийг тус боомтоор тээвэрлэхээр төлөвлөж байгаа юм байна. ТЭЗҮ-ээ ийнхүү боловсруулан гаргаснаар "ФЕСКО", “Эрдэнэс таван толгой” компанийн хамтарсан төсөл албан ёсоор эхэлж байна хэмээн "ФЕСКО" компанийн ерөнхийлөгч Александр Исурин хэллээ.

 

Холбоотой мэдээ