Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулганд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-03 22:28:11
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод энэ сарын 4-5-нд болох Дорнын эдийн засгийн V чуулганд оролцоно.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний санаачилгаар тав дахь жилдээ зохион байгуулж буй энэ удаагийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын тэргүүлэх нэгдсэн хуралдаанд оролцож, зарим улсын төр, засгийн тэргүүн нартай хоёр талт уулзалт хийхээр төлөвлөж байна.

Холбоотой мэдээ