Нийслэлийн гал сөнөөгчид төр, иргэний 1,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө хамгаалжээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Онцгой байдлын газрын бүтцийн нэгжүүд энэ оны эхний есөн сард хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа гаргасан байна. НОБГ-ын бие бүрэлдэхүүн нь энэ оны эхний есөн сарын байдлаар ой, хээрийн түймрийн 18, объектын гал түймрийн 1934, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 223 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ.
2959 өдөр