Гүйцэтгэх засаглалын тэргүүн танхимаа өөрөө бүрдүүлэх саналыг дэмжиж буйгаа илэрхийллээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хүрээнд төслийг хэлэлцүүлэх дөрөв дэх баг болох Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын албаны ажилтнууд наймдугаар сарын 07-14-ний өдрүүдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлгийг Өмнөговь, Өвөрхангай, Төв аймгийн есөн суманд хийхээр болсон. Хэлэлцүүлгийг өнөөдөр (2017.08.07) Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас эхлүүллээ.
2457 өдөр