Монгол, Хятадын хамтарсан сэтгүүлчдийн баруун чиглэлийг зорьсон баг Ордос нутагт ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2018-06-11 07:20:27

Лин хэ /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ӨМӨЗО-д "Өөрчлөлт шинэчлэлт 40 жил- Нэг бүс Нэг зам Хятад дахь аялал"-хүрээнд Монгол, Хятадын тус бүр 20 сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг Өвөрмонгол орноор зургадугаар сарын 6-12-ны өдрүүдэд тус орны ард олны аж амьдрал, эдийн засгийн хөгжлийн ололт амжилттай танилцах аялал 5 дахь өдрөө үргэлжилж байна.

Өвөрмонголын баруун чиглэлд аялж байгаа багийнхан зургадугаар сарын
9-нд Урдын өмнөд хошуу, Лин хэ хот орчмын Ү юань шианийн Бор тохойн хөдөө аж ахуйн онлайн худалдааны төв болон ХАА-н хүрээлэн, хонины шилмэл үүлдрийг тэжээн үржүүлэх баазын үйл ажиллагаатай танилцаж, Хятадын хамгийн шилдэг 10 үзэсгэлэнт тосгоны нэг Фү чань тосгоныг үзэж сонирхлоо. 

Энэ нутгийн иргэд эрт дээр үеэс Хатан голоос ундаалан газар тариалан эрхэлж, Бор тохойн тариалах соёл, шинжлэх ухаан, боловсролыг аж амьдралдаа өвлүүлэн уламжилж иржээ. Уур амьсгалын нэн таатай энэ нутагт өндөр чанартай жимс, нарийн ногоо болон газар тариалан эрхэлж байна.

Тухайлбал, Бүх Хятадын наранцэцэгийн тариалангийн долооны нэгийг тариалж байгаа бөгөөд гурил, эрдэнэшиш, түвд амтат гуа, амуу будаа арвин тариалдаг байна. Мал аж ахуйн хувьд
5,5 сая гаруй хонь ямаатай. Энэ нутагт 138 тариалангийн туршлагын талбай ургац арвин амжилттай ажиллаж байна. Хятадад хамгийн алдартай “Дэнлүүн улаан” буюу амтат гуа нь энэ нутгийн брэнд бүтээгдэхүүн болж, эрэлт хэрэгцээ, амт чанар нь Хятад орон даяар алдаршин танигджээ.

 

Д.Өлзий

Холбоотой мэдээ