Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн чуулганд оролцохоор Владивостокт хүрэлцэн ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
delgermaa@yahoo.com
2025-09-04 15:31:52

Владивосток, 2025 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр ОХУ-ын Владивосток хотод хүрэлцэн ирлээ.


Г.Занданшатарыг Владивосток хотын “Кневичи” олон улсын нисэх онгоцны буудалд  Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Приморын хязгаарын Засгийн газрын орлогч дарга бөгөөд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны сайд Кирилл Хижинский,  Гадаад харилцаа, хамтын ажиллагааны сайд Константин Сидоренко нарын албаны хүмүүс угтан авлаа.


Ерөнхий сайд Г.Занданшатар Владивосток хотын Алс Дорнодын гудамж дахь ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс болон Бүгд Найрамдах Саха (Якут) Улсын павильоноор зочиллоо. Монгол Улсын Засгийн газрын тэргүүнийг ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Цыденов, Аялал жуулчлалын сайд Алдар Доржиев нар  угтан авч павильоноо танилцуулав.


Энэ жил  Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад Монгол, Вьетнам, Энэтхэг, Хятад, Лаос, Малайз, Тайланд зэрэг 70 гаруй орны 7100 гаруй зочид төлөөлөгч оролцох юм.




Холбоотой мэдээ