Компьютерийн үндсэн хэрэглээний программын сургалтыг 17 иргэн төгслөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-06-11 10:09:00
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийн компьютерийн үндсэн хэрэглээний программын сургалтыг 17 иргэн амжилттай төгсөж, сертфикатаа гардан авлаа.

Энэхүү сургалтыг БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага “КОИКА”-гийн санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” сургалтын төвтэй хамтран зохион байгуулдаг бөгөөд компьютерийн үндсэн хэрэглээнээс гадна мэдээллийн технологийн чиглэлийн 7 төрлийн нарийн мэргэжлийн сургалтуудыг үнэ төлбөргүй зохион байгуулж байна.

Тус төв нь 72 компьютертой 3 сургалтын танхим, Инкубатор төвөөс бүрдэх бөгөөд 2017 оны 3 дугаар сараас хойш 1500 орчим залуучуудыг мэдээллийн технологийн чиглэлээр үнэ төлбөргүй сургаж, 20 иргэнийг инкубатор төвөөр дамжуулан бойжуулж, 45 залууг ажлын байранд холбож ажилласан юм.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ