ОБЕГ-ын шуурхай зөвлөлгөөн боллоо
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Онцгой байдлын ерөнхий газрын 14 дүгээр шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал удирдан явууллаа. Шуурхай зөвлөгөөнд ОБЕГ-ын бүтцийн нэгжийн газар, хэлтэс, Аврах тусгай анги, Хангалт, үйлчилгээний анги, Уул уурхайн аврах анги, Давтан сургалт, сэргээн заслын төв, Нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлага оролцож, өнгөрсөн 14 хоногт хийсэн ажил, цаашид хийж хэрэгжүүлэх ажлыг танилцуулав.
2436 өдөр