Мах, махан бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээн экспортод гаргавал уул уурхайгаас ч илүү ашигтай
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр ирэх 9 дүгээр сарын 12-нд үндэсний чуулган зохион байгуулахаар болсон. Уг чуулганы анхны салбар хуралдаан өчигдөр “Мах, махан бүтээгдэхүүн, өндөг, гахай, тахианы мах үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам” сэдвээр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов.
2435 өдөр