Спорт заалууд төлбөргүй үйлчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
gantuya@montsame.mn
2018-06-23 13:30:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын тамирчдын болон Олон улсын олимпын өдөр тохиож буйтай холбогдуулан өнөөдөр нийслэл, дүүрэг, орон нутгийн спорт заалууд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна.

Монгол Улс Олимпын наадмаас анх удаа медаль хүртсэний 50 жил, алтан медаль хүртсэний 10 жилийн ойн тэмдэглэлт өдрийг хамтатган спортын салбарын төрийн болон төрийн бус бүх байгууллага хамтран орон даяар олон арга хэмжээ зохион байгуулж, тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. 
Н.Туяа
Холбоотой мэдээ