УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ОУПХ-ны Ассамблейн 139 дүгээр чуулганд үг хэлэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн /ОУПХ/ 139 дүгээр чуулган Женев хотноо үргэлжилж байна. Ассамблейн чуулганы нэгдсэн хуралдаан “Инноваци, технологийн шилжилтийн эрин үед энх тайван, хөгжил цэцэглэлтийг дэмжих парламентын манлайлал” сэдвийн хүрээнд болж, парламентчдын зүгээс шинжлэх ухааны салбарыг бодлогоор дэмжин, нийгмийн хөгжилд оруулах үүрэг, оролцоог нь бэхжүүлэхэд хувь нэмэр оруулахад чиглэсэн. Мөн хуурамч мэдээлэл, терроризмтэй тэмцэх, парламент дахь хүйсийн тэгш байдлыг хангах, “Тогтвортой хөгжлийн зорилтуудын” хэрэгжилт, хүний эрх, цагаачлал зэрэг дэлхий нийтийн анхаарал татсан асуудлуудыг хэлэлцлээ.
2475 өдөр