Цэргийн хөгжмийн албаны саналуудыг үе шаттай шийднэ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Зэвсэгт хүчний 142 дугаар анги буюу ЗХЖШ-ын ҮЖҮНХ-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Сайдыг дагалдаж БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал Д.Ганзориг нар ажиллав. Энэ үеэр хурандаа Ч.Гансүх ангийнхаа үйл ажиллагаа болон Зэвсэгт хүчний Цэргийн хөгжмийн албаны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
2451 өдөр