Согоог янзагатай нь буудаж хөнөөсөн этгээдүүдийг баривчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-02 11:18:26
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт өнгөрөгч сарын 23-24-нд шилжих шөнө "янзагатай согоо буудсан байна” гэх дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан гэмт этгээдүүдийг илрүүлжээ.


Аймгийн цагдаагийн газрын мөрдөгч, хошууч Ж.Батмөнх, Батсүмбэр сумын хэсгийн төлөөлөгч, ахмад С.Энхмөнх нар мэргэжлийн өндөр ур чадвар гарган хэргийг үйлдсэн Нийслэлийн харьяат Т, Б нарыг олж тогтоон өчигдөр баривчилжээ.


Тэд улсын бүртгэлийн гэрчилгээгүй галт зэвсэг ашиглан уг гэмт хэргийг үйлдсэн бөгөөд цагдаагийн байгууллагаас эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлгийн 24.5 дугаар зүйл /Хууль бусаар ан агнах/-ээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.


Холбоотой мэдээ