ХААН Банк “Asiamoney” сэтгүүлээс дахин хос шагнал хүртлээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Банк санхүүгийн салбарын хөгжлийн түвшин, хандлагыг тодорхойлогч “Asiamoney” сэтгүүлээс ХААН Банкны цахим банкны үйлчилгээ, найдвартай тогтвортой үйл ажиллагааг үнэлэн Монгол Улсын Шилдэг банк болон Шилдэг цахим банкны шагналыг хоёр дахь жилдээ олголоо. Хонконг хотноо энэ сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан шагнал гардуулах ёслолд ХААН Банкны Мэдээллийн технологи хариуцсан дэд захирал Панкажкумар Пател оролцож, шагналаа гардаж авсан юм.
2342 өдөр