Эрүүл ахуйн шаардлага хангасан мах зах зээлд нийлүүлэхийг үүрэг болгов
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегээр ахлуулсан ажлын баг Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийн 15 махны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр эрүүл ахуйн шаардлага хангасан мах зах зээлд нийлүүлэхэд онцгой анхаарч, гарал үүслийн бичиг баримт, малыг тээвэрлэж тууварлах журмыг баримтлан ажиллахыг ААН-үүдэд үүрэг болгожээ.
2100 өдөр