Аяллын хөтөч тайлбарлагчид 2 дахь жилдээ чуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аяллын хөтөч тайлбарлагчид хоёр дахь удаагаа энэ сарын 30-нд чуулж, нийгмийн даатгал, хөдөлмөрийн аюулгүй байдал, ангилал зэрэглэл тогтоох, даатгал гэсэн тулгамдаж буй сэдвийг хөндөн хэлэлцэнэ.
Энэ жилийн чуулганыг Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо,
БОАЖЯ, “Travel Hub” ХХК хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Нийслэлийн Аялал
жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо дэмжин ажиллах юм.
Манай улс аялал жуулчлалаас ДНБ-нд 1.2 тэрбум төгрөгийн
орлого оруулсан нь дотоодын эдийн засагт оруулсан нийт бүтээгдэхүүний 5.3
хувийг эзэлж байна гэсэн статистик бий. Цаашид энэ хувь нэмэгдэх хандлагатай гэсэн
тооцоолол гарчээ. Энэ салбарт Монгол орныг гадны зочид жуулчдад таниулахад
хамгийн идэвхтэй ажиллаж, чухал үүрэг гүйцэтгэдэг хүмүүс бол аяллын хөтөч
тайлбарлагчид билээ.
Өнгөрсөн жил Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын холбоо БОАЖЯ, “Travel
Hub” ХХК-тай хамтран “Аяллын хөтөч тайлбарлагчдын” анхдугаар чуулганыг зохион
байгуулсан. Чуулганаар аялал жуулчлалын салбарт хөдөлмөр эрхэлж байгаа аяллын
хөтөч тайлбарлагчдын нийгмийн даатгал, ажлын байрны аюулгүй байдлын талаарх хэд
хэдэн тулгамдсан асуудлыг илрүүлж, тэдний дуу хоолойг дамжуулах ажлыг эхлүүлсэн
юм.
Тус чуулган Нийслэлийн төр захиргааны 5 дугаар байранд энэ
сарын 30-нд болно.