Жүжигчин Р.Анхням Хятадын тэргүүн одонт эмээгийн дүр бүтээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-11-28 18:38:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дундад улсын хамгийн өндөр шагналыг хүртсэн анхны өвөрмонгол хүн Дүгиймаа эмээгийн дүрийг “Хайрын дуу” кинонд жүжигчин, МУСТА Р.Анхням бүтээжээ.

Тус кино албан ёсны нээлтээ саяхан хийсэн ч бүх Хятад даяар 12 дугаар  сараас гарч эхлэх юм байна.


БНХАУ-ыг үүсгэн байгуулсны 70 жилийн ойгоор тус улсын тэргүүн зэргийн шагнал Үндэсний хүндэтгэлийн одонг Хятадын төрийн тэргүүн Си Жиньпин Дүгиймаа эмээд хүртээсэн юм. Дундад улсын хамгийн өндөр шагналыг хүртсэн анхны өвөрмонгол хүн болсон тэрээр Өвөр Монголын Шилийн гол аймгаас гаралтай бөгөөд 1960-аад оны эхэн үед ердөө 19-хөн настай байхдаа 28 хүүхдийг өргөн авч өсгөсөн ачтан аж. Тодруулбал, Шанхай хотод болсон байгалийн гамшигт өртсөн 3000 хүүхдийг Өвөрмонгол руу аваачихад хамгийн олон хүүхдийг Дүгиймаа эмээ өсгөн хүмүүжүүлжээ. 

Холбоотой мэдээ