Газрын тос боловсруулах үйлдвэрт зориулсан импортын татварыг буцаан олгоно
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Дээрх хуулийн төсөл батлагдсанаар, Монгол Улсад БНЭУ-ын Засгийн газрын санхүүжилтээр байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхон барихад зориулж импортлосон барааны гаалийн татварыг буцаан олгох юм.
2097 өдөр