Байнгын хороо зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах талаар хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-12-03 08:06:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө, аж ахуйн байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, гурван асуудал хэлэлцэнэ.


Байнгын хороогоор хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төсөл багтжээ. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн төсөл болон Генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын баг байгуулах юм.


Мөн өнөөдөр 09.00 цагт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос "Хар тамхи, мансууруулах бодисын хяналт, хууль, эрх зүйн орчны талаар" ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна.

Холбоотой мэдээ