"Дархан Нэхий", "Агротехимпекс"-ийн хувьцааны ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр,12
дугаар сарын 2-нд I, II, III ангиллын 28 ХК-ийн 102.1 сая төгрөгийн
үнийн дүн бүхий 203.980 ширхэг хувьцаа арилжив.
Үүнээс
16 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2
компанийн ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Дархан нэхий" (NEH+15.00%) болон
"Агротехимпекс" ХК (ATI+14.71%)-ийн
хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Авто
импекс" (AOI-12.90%) болон "Талх чихэр" ХК (TCK-5.88%)-ийн
хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.15 хувиар өсөж,
18802.84 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.538.705.335.565.78 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.