“Японд бүтээгдэхүүнээ экспортлох боломж” уулзалт сургалт болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-11-28 16:06:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Япон улсад бүтээгдэхүүнээ экспортлох боломж” сэдэвт уулзалт сургалт МҮХАҮТ-д яг одоо болж байна.

Тус уулзалт сургалт нь ирэх оны 3 дугаар сард Японы Чиба хотод болох хүнсний бүтээгдэхүүний олон улсын хамгийн том үзэсгэлэн “FoodEx Japan 2020”-д манай улсаас оролцох компани, ААН-ийнхэнд зориулж байна.

Япон улсын Гадаад худалдааг дэмжих байгууллага (JETRO), Монгол-Японы төвийн Бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх төслөөс МҮХАҮТ-тай хамтран жил бүр Япон улсад зохион байгуулагддаг “FoodEx Japan 2020”-д Монголын ААН-үүдийн бараа бүтээгдэхүүнийг Япон улсын зах зээлд сурталчлан таниулах, нэвтрэх боломжийг нээх чиглэлд дэмжин ажилладаг юм.

45 дахь удаагийн “FoodEx Japan 2020” үзэсгэлэн 2020 оны 3-р сарын 10-13-нд болох юм. Үзэсгэлэнгийн үеэр Чиба хотноо үйлдвэрлэл, худалдааны компаниудын үйл ажиллагаатай танилцах аялал зэрэг олон үйл ажиллагаа хүлээж байна.

Холбоотой мэдээ