Хөрөнгийн биржид өнөөдөр 8.4 сая хувьцаа арилжив
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 2 дугаар сарын 9-нд энгийн арилжаагаар 30 ХК-ийн 1,787,750,369.83 төгрөгийн үнийн дүн бүхий 8.4 сая ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байв.
1699 өдөр