Тендерт оролцогчдод ШӨХТГ-аас зөвлөмж өгч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-02-09 17:04:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу тендерийн баримт бичигт холбогдох гомдлыг хянадаг.


Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө ШӨХТГ-т, ... гаргана.” гэж заасан.


Тендерт оролцогч ШӨХТГ-т тендерийн гомдол гаргахдаа дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:


1. Тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө буюу хуульд заасан хугацаанд гомдлоо гаргах


2. Тендерт оролцогч болохыг нотолсон баримт болох тухайн тендерийн баримт бичгийг худалдан авсан төлбөрийн баримт


Тендерт оролцогч биш, гомдлоо хуулийн хугацаанд гаргаагүй тохиолдолд ШӨХТГ-аас тус гомдлыг хүлээн авахаас татгалзаж, гомдол гаргагчид буцаадаг юм байна.

Холбоотой мэдээ