Ардчилсан намын дээд шагнал Чингисийн одонгоор Д.Ганбатыг шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-02-09 21:23:08
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбатыг Ардчилсан намын тэргүүн дээд шагнал Чингисийн одонгоор шагнасан тухай тус намын хэвлэлийн алба мэдээллээ.


Ардчилал, хүний эрх, эрх чөлөөний төлөө үйл хэрэгт оруулж буй хувь нэмрийг нь үнэлж түүнийг шагнасан байна.


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат ”Ази дахь ардчиллын баян бүрд, ардчиллын хөгжлийн загвар болсон Монгол орны хувьд хүний эрх, эрх чөлөөг хамгаалан бэхжүүлэх нь тусгаар тогтнолын хамгийн гол тулгуур хүчин зүйл юм” гэдгийг онцоллоо.


Ардчилсан нам эгзэгтэй түүхэн цаг үед нэгдэж, нягтарч чаддаг гэдгийг харуулсан үйл явдал болж байна хэмээн Ардчилсан намын гишүүд баяр хүргэж, талархал илэрхийллээ.

Холбоотой мэдээ