Тусгай хоолны дэглэмтэй газрын тогооч нарын мэдлэгийг дээшлүүлэв
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газар /ЭМГ/-аас Баруун-Урт сумын тусгай хоолны дэглэмтэй газрууд болох сургууль, цэцэрлэг, эмнэлгийн тогооч, няравын мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтыг явууллаа. Цэцэрлэгийн хүүхдийн хоол, сурагчдын үдийн цай, дотуур байрны хоолны мөнгөний хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор шим тэжээлт хоол үйлдвэрлэх, хоолны цэсийг хэрхэн баяжуулах талаарх мэдээллийг тэдэнд олгожээ.
1556 өдөр