Халдварын тохиолдол есөөр нэмэгдлээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-04-12 12:51:17

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт тус аймагт коронавирусний халдварын тохиолдол есөөр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 76 боллоо.

Мөнххаан суманд тав, Сүхбаатар суманд дөрвөн тохиолдол нэмэгдсэн байна. Халдвар авч буй иргэдийн 85-86 хувь нь ойрын, 10-14 хувь нь дам харьцагчаас илэрч байна гэж ЭМГ-аас мэдээллээ.

Аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Сүхбаатар, Эрдэнэцагаан сумын ЭМТ-д нийт 65 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас 58 хүний биеийн байдал хөнгөн, хүндэвтэр зургаа, хүнд нэг иргэн байна. Батлагдсан тохиолдлын ойрын 760, дам 1535 харьцагч байгаа бол тусгаарлан ажиглах байранд 24, гэрийн ажиглалтад 2094 иргэн байгаа аж.

Сүүлийн 24 цагт 309 хүнээс PCR шинжилгээг авч Хэнтий аймаг дахь лаборатори руу илгээжээ. 

Холбоотой мэдээ