Халдварын батлагдсан тохиолдол наймаар нэмэгдэж 62 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-04-09 16:54:26

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Шуурхай штабаас өгсөн 12 цагийн мэдээгээр тус аймагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдол наймаар нэмэгдэж, нийтдээ 62 боллоо.

Шинээр батлагдсан тохиолдлын долоо нь Мөнххаан суманд, нэг нь Сүхбаатар суманд илэрчээ. Сүхбаатар сумын өвчлөлийн голомтыг тогтоохоор тандалтын баг ажиллаж байна.

Харин өнөөдөр тусгаарлах эмнэлэгт эмчлүүлж байсан 11 иргэн эдгэрч, 14 хоногийн гэрийн ажиглалтад шилжихээр болжээ.

Одоогоор батлагдсан тохиолдлуудын ойрын 621, дам 1191 харьцагч байна. Мөн тусгаарлах байранд 13, гэрийн ажиглалтад 1481 иргэн байна гэж ЭМГ-аас мэдээллээ.

 

 

 

Холбоотой мэдээ