СҮХБААТАР: Нийт бэлчээрийн 54 хувь нь доройтжээ
Баруун-Урт /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн нийт
газар нутгийн 54 хувь нь доройтолд орсон. Ялангуяа Түвшинширээ, Түмэнцогт, Халзан,
Мөнххаан, Уулбаян, Сүхбаатар зэрэг сумдад хүчтэй доройтжээ. Тиймээс УИХ-ын
Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн
газраас зохион байгуулж буй “Бэлчээрийн
талхагдлыг бууруулахад чиглэсэн хууль эрх зүйн орчныг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг Сүхбаатар суманд үргэлжлүүллээ.
811 өдөр