М.Амаржаргал: Астмаас урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголтыг сайжруулах нь чухал байна
Улиастай, 2024 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн хэмжээнд халдварт бус өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд амьсгалын замын өвчнүүд орж байна.Тухайлбал амбулатороор жилд давхардсан тоогоор 5122 хүн үйлчлүүлдэг, үүний 70-100 нь астма оноштой байна. Тиймээс астмаас урьдчилан сэргийлэх, иргэдийн мэдлэг ойлголтыг сайжруулахад илүү анхаарах нь чухал юм гэж эмч нар сануулж байна. Астма өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, энэ өвчнөөр өвдсөн өвчтөнүүдтэй хэрхэн харилцах талаар Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн Уушги судлалын эмч М.Амаржаргалаас тодрууллаа.
404 өдөр