ЗАВХАН: 2100 жилийн өмнөх эртний хотын тууриуд

ФОТО МЭДЭЭ
myagmarsuren@montsame.mn
2024-11-06 12:24:53

Улиастай, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Завхан аймагт эртний хотын туурь, балгас, сүг зураг, буган чулуу, хүн чулуун хөшөө дурсгалууд, XVIII зууны үеийн цэргийн цайз, хүрээ хийд, дуган, сүмийн туурь бүхий 100 шахам түүх дурсгалын өв хамгаалалтад байна.

Улиастай дахь эртний хотын туурь ба сангийн хот.


Улиастай хот бол Монгол нутаг дахь эртний түүхтэй хотуудын нэг. 


"Бидний судалгаагаар одоогоос 2147 жилийн тэртээ, МЭӨ 123 онд Улиастайд хот байгуулан суурин амьдралыг бий болгож эхэлсэн тухай мэдээ бий. Энэ тухай Хятадын Хан улсын түүхийн зохиол “Түүхэн тэмдэглэл”-д үлдсэн байдаг. Мөн бид 2015 онд Улиастайд хайгуул судалгааны ажил хийж байхдаа, Улиастай дахь Сангийн хотын туурь нь эртний улбаатай хуучин хотын туурийн нэг хэсэг дээр үүссэн болохыг судлан олж тогтоосон юм. Өөрөөр хэлбэл Манж Чин гүрний эрх баригчид 1733 онд Сангийн хотоо Улиастайд байсан хуучин хотын нэг хэсэг дээр барьсан гэсэн үг” хэмээн МУИС-ийн багш, Түүхийн ухааны доктор, дэд профессор, “Завхан судлал төв”-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан мэдээлэв. 

Улиастай хотод 1225 онд Хятадын бомбын суртлын лам Чань Чунь ирж байсан тухай тэмдэглэл



Завхан аймгийн Их-Уул сумын нутагт орших Цэцүүхийн дурсгал. Он цаг VI-VII зуун.

Алаг байван хааны хотын туурь хэмээн бичигдэн үлджээ. 



Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн нутагт XIV-XVII зууны барилга, архитектурын ховор дурсгал,

цэрэг, шашны зориулалттай ашиглаж байсан ул мөртэй туурь бий.

Сүм толгойн туурь нь сумаас баруун хойш таван километр зайд уулын оройд байдаг түүх соёлын том өв юм.

 


Нутгийнхны Сүмт толгой гэж нэрийдсэн тус туурь, цайз хэрмийг яг ямар зориулалттай хэдий үед хэрэглэж байсан нь өнөө хир нэг мөр болоогүй.


Шинжлэх ухаан, түүх угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэд малтлага судалгаа хийж байгаа гэж судлаачид ярьж байна. Мөн профессор А.Очир энэ бол Хотгойдуудын өвөг дээдсийн суурин XVII зуунд харьяалагдана гэх. Харин академич С.Чулуун XV-XIX зуунд харьяалагдах ховор дурсгал, шашны зориулалт бүхий суурин гэсэн бол Түүхийн ухааны доктор Д.Баярсайхан Улиастай дахь Хязгаар дахиныг тогтоогч зүүн этгээдийн жанжны газраас Тэс голд суулгасан цэргийн бэхлэлт XVIII зуунд харьяалагдана хэмээн үзсэн байна.

Нарванчин хутагтын хүрээний туурь нь Шилүүстэй сумын Хөгжил багийн нутаг Отгонтэнгэр уулын баруун өмнөд бие   Их Мянган уулын ар, Дөрөө хавчдагийн өвөр бие, Завхан голын хойд хөвөөнөө бий.



Яруугийн хүрээний шавар хэрэм, туурь нь Завхан аймгийн Алдархаан сумын нутагт орших сумын төвөөсөө зүүн тийш 5 орчим км-т Алдар толгойн ойролцоо бий.



Яруугийн хүрээний туурь нь соёлын үнэт өв юм.


Түүхийн энэхүү өвийг хамгаалах, хадгалах, дахин сэргээх, аялал жуулчлалын чиглэлээр үнэт үзмэр болгож ашиглах ажлыг бодлогоор дэмжиж байна. Хүрээний туурийн цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлын явц 70 гаруй хувьтай байна. Цэцэрлэгт хүрээлэнд мод тарих, арчлах, ургуулах ажил хийгдэж байна. Түүнчлэн хүрээний туурийг хамгаалах хамгаалалтын хайсыг хийгээд буй юм.